Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сарын 29-н болон 2019 оны 1 сарын 1-нд Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны 12 дугаар сарын 29-нд /Бямба гараг/ Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй.

Мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тохиож байгаа тул авто замын хилийн боомтууд ажиллахгүй юм байна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу үйлчилнэ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. 
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: ГХЯ