Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч "2018 оны Шилдэг залуу ажилчин" шагналыг гагнуурчин охинд гардуулж өгнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шагнал гардуулдаг. Тэрбээр өнөөдөр 11:40 цагт Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд "2018 оны Шилдэг залуу ажилчин" шагналыг гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд гардуулж өгнө.

18 настай Э.Уужимсэтгэл "Монгол ур чадвар 2018" гагнуурчдын тэмцээнд 2 дугаар байрт шалгарч, шилдэг гагнуурчин болсон юм.

"2018 оны Шилдэг залуу ажилчин" Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг энэ жил анх удаа олгож байгаа бөгөөд бэлнээр 10 сая төгрөг дагалдах аж.

Маргааш /2018.12.28/ буюу Баасан гарагт салбар, салбарт амжилт гаргасан иргэдийг Төрийн одон, медалиар шагнана. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухайн үед нь хүргэх болно.

Харин Бямба гарагт /2018.12.29/ Төрийн соёрхол хүртээнэ.

Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст өгдөг байна.