2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
09:00
S30
10:00
S30
11:00
S26
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S30
11°
17:00
S30
12°
18:00
S30
11°
19:00
S30
10°
20:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын ШИНЭ ДАРГА маргааш тодорхой болно

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар хэн ажиллах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа ч уг албан тушаалтныг томилох хуулийн хугацаа БААСАН гарагаар дуусгавар болж байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямбаас тодруулахад “Маргааш болох нийслэлийн ИТХ-ын хурлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ оруулж ирнэ. Энэ асуудлыг маргаашийн хурлаараа хэлэлцээд нөгөөдөр буюу Баасан гарагт болох чуулганаараа томилно” гэлээ. 

Улаанбаатар хотын захирагчийг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ИТХ-д ирүүлж, энэ асуудлыг ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх байсан ч С.Батболд өөрөө хүсэлт гаргаснаар арванхоёрдугаар сарын 10-нд чөлөөлөгдсөн билээ. Одоогоор түүний ажлыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг даргын албан тушаалд ямар хүмүүсийн нэр яригдаж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл хэн Улаанбаатар хотыг удирдах нь удахгүй тодорхой болох нь ээ. 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x