Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн иргэд “олон лайк” цуглуулахын тулд цунамид нэрвэгдсэн нутгийг зорьж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагийн орой Индонезийн Жава, Суматра арлуудыг заагладаг хоолойн орчимд галт уулын идэвхжлийн нөлөөгөөр цунами үүссэн билээ.

Үүний улмаас Бантен мужийн эрэг орчмын газар усанд автаж, амиа алдагсдын тоо 500 хүрээд байна. Цаана нь дахин 154 хүн сураггүй болж, эрэн сурвалжлагдаж байгааг эрх баригчид мэдээлжээ.

Тэгвэл энэхүү гамшигт нэрвэгдсэн бүс нутаг дотоодын жуулчдын зорих газар болоод байгаа гэнэ. Энэ газрыг зорьж ирсэн жуулчид 2-3 цаг усанд автсан талбайгаар аялахдаа аль болох олон сэлфи хийж, сошиал сүлжээнд олны анхаарлыг татах зорилготой байна.

 

Тэд ингэхдээ зориуд сэлфид зориулан гоёж гоодож ирдэг бөгөөд илүү анхаарал татах сүйрсэн байшин барилга, авто машинуудыг арын дэвсгэр болгохоор эрэл хайгуул хийж байгаа гэнэ.

Тэр ч байтугай амиа алдсан хохирогчийн цогцостой цуг сэлфидэхээс ч буцахгүй байна. Энд ирэгсдээс яагаад сэлфи зураг авах болсныг нь асуухад “гамшигт өртсөн газар нутгийг үзээд хүмүүс өөрсдийгөө азтай, хувьтайд баярлаж, цаашлаад амьдралын үнэ цэнийг ойлгож, өөрөөр хандах болно” гэж үйлдлээ зөвтгөн тайлбарлажээ. Зөв, бурууг нь шүүхэд хэцүү ч Индонезийн сошиал сүлжээнд "цунамигаар гоёсон" сэлфи трэнд болж байна.

 

Эх сурвалж: The Guardian