Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тайланд улсад марихуаныг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг зөвшөөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Тайландын парламент өчигдөр марихуаныг эмчилгээний болон судалгааны зорилгоор хэрэглэхийг зөвшөөрөх шийдвэр гаргалаа.

Тус улсад 1930-аад он хүртэл марихуаныг өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг уламжлал байжээ. Тэгвэл өчигдөр парламентын ээлжит бус хуралдаан зохион байгуулж, 1979 оны мансууруулах бодисын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн нь шинэ жилээс өмнө амжиж ард иргэдэдээ бэлэг барих зорилготой байв.

“Энэ бол үндэсний хууль тогтоох байгууллагаас засгийн газар, ард түмэнд барьсан шинэ жилийн бэлэг юм” гэж хууль санаачлах түр хорооны тэргүүн Сомчай Савангкарн парламентад хэлсэн үгэндээ мэдэгджээ.

Канад, Колумб, Уругвай зэрэг улсуудад марихуаныг эмчилгээний болон зугаа цэнгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрч эхлээд байгаа. Харин зүүн өмнөд Азийн орнууд энэ тал дээр тун хатуу байр суурьтай байдаг. Тухайлбал Сингапур, Индонез, Малайз улсууд марихуан зарж борлуулсан хүнд цаазын ял оноодог хатуу хуультай юм.

Тайланд улсын энэхүү алхам нь тус бүс нутгийн орнуудын хувьд шинэ үзэгдэл болж байна.

 

Эх сурвалж: Reuters