2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S30
15°
17:00
S30
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Магнай: Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
mpa.mn

Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан аж. 

Энэ хэрэгтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, хүнд гэмтсэн. Шокийн байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын хариуцлагатай албан тушаал хашиж байсан гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. 

Манай намаас талийгаачийн ар гэрийнхэнд, ажил явдалд нь анхаарч байгаа. Бид энэ балмад явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн учраас хэвлэлийн бага хурал хийж байна. 

Эрх баригч намын нөхдүүд төрийн яаманд хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хүний амьд явах эрхийг зөрчиж, гэрт нь амь насыг нь хохироож байна. Энэ үйлдлийг АН эрс буруушааж байна” гэлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Төрийн албан хаагч амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа. Үүнийг эсэргүүцэж АН-аас мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэлд “Төрийн эрх барьж буй намын гишүүд ийм адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэсэн байгаа” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-МАН-ын гишүүд хүний амьд явах эрхэд халдаж байна гэлээ. Монголд санаатай, санамсаргүй байдлаар олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Гарч байгаа гэмт хэрэг болгон МАН-ын гишүүдтэй холбоотой юм уу. Үүнийг яаж тогтоосон юм бэ. Та 2008 оны долоодугаар сарын 1-нд сөрөг үр дагавар авчрах үйл явдалд оролцож явсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?       

О.Магнай: -Долоодугаар сарын 1-нд сонгуулийн дүнгээ луйвардуулсан ард түмэн боссон. Би хамгийн урд нь явсан. Хойно нь зогсоогүй. Эрх баригчид шөнө нь таван хүнийг буудаж алсан. Би алаагүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж тэмцсэн иргэдийг буудаж ална гэдэг байж боломжгүй зүйл. Тэр дунд хүчээр аваачсан хүн нэг ч байхгүй. Энэ удаагийн хэргийг 10 жилийн өмнөх явдалтай харьцуулж байна. Энэ бол өөр асуудал.  

-Булган аймагт гарсан хүн амины хэргийг эрх баригчидтай, улс төрчидтэй холбох учир шалтгаан нь юу юм бэ?

Ц.Туваан: -АН өөрийн 180 мянган гишүүнийхээ амь нас болон бусад бүх асуудалд нь анхаарал хандуулдаг. Намын гишүүн маань бусдын гарч балмадаар амиа алдчихаад байхад бид дуугарахгүй байж чадахгүй. Хүний амь хөнөөсөн нөхдүүд нь өнөөдрийн эрх барьж байгаа намынхан. Мэдээж цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр шийдсэний дараа бид дахин мэдээлэл хийнэ.

x