Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд Монгол Улсын иргэншлээс гарсан хүмүүсийн дийлэнх нь Казахстан, Германыг зорьжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2018 онд 490 хүн Монгол Улсын иргэншлээс татгалзсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр хүн аль улсын иргэншлийг авсан талаар Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад 200 гаруй хүн Бүгд Найрамдах Казахстан Улсын, 150 гаруй нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэншлийг сонгожээ. Мөн үүнээс гадна Солонгос, Австрали зэрэг улсын иргэн болсон хүн олон байна.

Ийнхүү иргэний харьяатаас гарахад гаднын улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байх ёстой юм. Түүнчлэн өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас, бичиг баримтын баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлдэг аж. 

Харин 2018 онд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээлгэсэн хүн байхгүй юм.