Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс Хятадын хил хүртэл зэвсэг техник тээвэрлэх зориулалттай гүүр байгуулснаа нээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Энэтхэг улс Хятадтай хиллэдэг, хөгжил дорой зүүн хойд нутагтаа тус улсын хамгийн урт төмөр болон авто замын хосолсон гүүрийг нээлээ.

Ассам мужид Брахмапутра мөрний дээгүүр 4.9 км сунасан Богибил гүүрийг нээхэд тус улсын ерөнхий сайд Нарендра Моди оролцсон байна. Уг байгууламжийг бүтээн босгоход 20 орчим жилийн хугацаа, $800 саяын хөрөнгө зарцуулсан юм.

 
Доод давхартаа төмөр замтай, дээд давхартаа авто замтай гүүр

Гүүр ашиглалтад орсноор Энэтхэгийн зэвсэг техник Хятадтай хил залгаа Аруначал Прадеш мужид богино хугацаанд хүрдэг болно. Тодруулбал Ассам мужийн Дибругарх хотоос Аруначал Прадешийн төв Итанагар хүрэх замыг 750 км-ээр богиносгож байгаа юм.

Гүүрийг Энэтхэгийн армийн 60 тонн жинтэй хамгийн хүнд танкыг даахуйц, бас сөнөөгч онгоц газардах боломжтой байхаар тооцож байгуулжээ.

 
Энэтхэг, Хятадын хилийн маргаантай бүсүүд

Энэтхэг улс 2017 онд өөрийн хамгийн урт буюу 9.1 км автозамын гүүрийг Ассам, Аруначал Прадешийн хооронд нээж байсан нь мөн л батлан хамгаалах зориулалттай байв.

Тус улс 1962 онд Хятадтай дайн хийхдээ Аруначал Прадешийн газар нутгаас алдаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP