Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

XII сар гарсаар 13 хүн архины хордлогын улмаас, долоон хүн осгож амиа алджээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш 23 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 31,900 дуудлага, мэдээлэл, 1,175 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 637 гэмт хэргийг илрүүлжээ.

Энэ сард 4,598 хүн эрүүлжүүлэгджээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат "Энэ сар гарсаар хүний амь нас хохирсон 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан бол зургаан иргэн амиа хорлож, бусад 105 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 4,598 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагддаг үеийг угтан "Шинэ жил-2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт бие алба хаагчид болон сонсогчдыг дайчлан ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр хүн шинэ жилийн баярын арга хэмжээний дараа осгож нас барсан хэрэг гарсныг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн  хэлсэн юм. Тиймээс шинэ жилийн баяр тэмдэглэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол хамт олондоо анхаарал тавьж, биеэ хянах чадвараа алдсан, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн нэгнээ ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг зөвлөлөө.

Шинэ жилийн баярын үеэр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүд дээрэм хийх тохиодол нэмэгдэж, архидан согтуурсан үедээ  ялихгүй зүйл дээр маргалдан, нэг нэгнээ гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол гарсныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.