Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп долоон настай хүүхдээс Сантад итгэдэг эсэхийг нь асуужээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн зул сарын баярын үеэр АНУ-ын армийн Умард Америкийн Агаарын Оройн зайг Хамгаалах төв (NORAD) хүүхдүүдэд зориулж Санта Клаус хаана яваа тухай мэдээлэл өгөх утасны шугам ажиллуулдаг.

Энэ бол 63 жил үргэлжилж байгаа уламжлал болсон үйл явдал бөгөөд жил бүр 1,500 орчим сайн дурынхан хүүхдүүдийн асуултад хариулахаар ажиллаж, 140,000 гаруй дуудлага хүлээн авдаг ажээ.

Харин зул сарын “битүүн”-ий үдэш АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр зарим дуудлагад хариу өгч, хүүхдүүдтэй ярилцдаг. Өчигдөр орой Дональд Трамп гэргийн хамт энэхүү уламжлалт үйл ажиллагаанд оролцжээ.

Тэд “Сантагаас чи ямар бэлэг хүлээж байна?”, “Санта одоо хаана яваа бол?”, “Зул сарын мэнд хүргэе!” гэх зэрэг хэвшил болсон үгсийг хүүхдүүдтэй солилцсон байна.

Харин Дональд Трамп энэ удаа нэгэн хачирхалтай асуултыг бага насны хүүхдээс асуусан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тэр утсаар холбогдсон долоон настай хүүхдээс “Чи Санта Клауст итгэсэн хэвээр үү? Долоон настай юм чинь учрыг мэдэх болсон байх, тийм үү?” хэмээн асууж ярилцсан байна.

Санта Клаус дэлхийн бөмбөрцгийн хаана явааг энэ холбоосоор харах боломжтой.

 

Эх сурвалж: Business Insider