Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн шүүх дээр

09:00 цагаас Захиргааны ерөнхий хууль, захиргааны шүүхийг хамгаалсан сэтгүүлч эмэгтэйн нийтлэлд эмзэглэсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлч эмэгтэйг шүүхэд өгчээ. 

Тусгаар тогтнолын ордонд 

09:30 цагаас Аймаг бүрээс ирсэн 300 аварга малчин нэгдэн “Малчдын нэгдэл” байгуулах тухай уулзалт зохион байгуулна.

Корпорейт зочид буудалд 

10:00 цагаас Тээврийн цагдаагийн албаны тайлангийн хурал болно. 

Соёлын төв өргөөнд

11:00 цагаас Нийслэлийн цагдаагийн газрын 2018 оны тайлангийн хурал болно.

Төрийн ордонд /УИХ-ын танхимын үүдэнд/

11:00 цагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ээс зохион байгуулах гэж буй бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д

11:00 цагаас Сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.

MN-Мэдээллийн төвд 

12:00 цагаас "МАНАН дэглэмийн толгойлогч М.Энхболдыг огцруулъя” сэдвээр төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ.

НЦГ-ын 108 тоотод

12:30 цагаас Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн цагдаагийн байгууллагаас сүүлийн үед үйлдэгдсэн гэмт хэргийн талаар болон сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.