Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын 2019 оны шилдэг брэндүүдийг Galaxy, QLED, Nongshim тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын 2019 оны шилдэг брэндүүдийг 30,000 хүний дунд явуулсан санал асуулгаар тодруулснаа Brandstock Corp компани Ням гарагт танилцуулжээ.

Шилдэг брэндүүдийн жагсаалтыг Самсунгийн Galaxy брэнд 100 онооноос 95.15 оноо авч тэргүүлсэн байна.

Дэд байранд мөн тус компанийн үйлдвэрлэдэг телевизийн QLED (Quantum dot Light Emitting Diode) брэнд 94.95 оноогоор удаалжээ. Харин гуравдугаар байрыг Nongshim компанийн халуун ногоотой гоймонгийн Shin Ramyun брэнд 94.62 оноогоор эзэлсэн байна.

Араас нь Инчеон олон улсын нисэх буудал, LG Electronics компанийн ухаалаг гар утасны V40 брэнд эхний таван байрыг эзэлжээ. Эхний аравт Хьюндэй Мотор компанийн Genesis, LG компанийн TV брэндүүд, Korean Air, Hite Jinro компанийн сөжү архины Chamisul брэнд, Хьюндэй компанийн Grandeur тансаг седаны брэнд багтсан байна.

Нийт дүнгээрээ Өмнөд Солонгосын үндэсний топ 30 брэндийн 4 нь Самсунгийнх байгаа бол Хьюндэй, LG компаниудын тус тус 3 брэнд багтжээ.

 

Эх сурвалж: Yonhap News