Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн шилдэг их, дээд сургуулиудад тэнцэн орсон 35 монгол сурагчийн эсээнүүдийн цуглуулга

ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Томүжин Aкадеми нь Mонголын ирээдүйд боловсролоор хөрөнгө оруулалт хийхээр өдгөө хоёр жил гаруй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид Монгол Улсынхаа ирээдүйг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бэлтгэгдсэн боловсон хүчнээр хөгжүүлэх зорилготой. Тийм ч учраас бид ахлах ангийн сурагчдыг хүссэн сургуульдаа ороход нь бүхий л талаар дэмжихийг эрмэлздэг. Тэдгээр хүсэл мөрөөдөлтэй сурагчдад үнэн зөв мэдээлэл түгээж, чиглүүлж, дэмжих зорилготой БИ ЧАДНА аяныг Томүжин Академи 2018 оны хавраас эхлүүлсэн билээ. Энэхүү аяныхаа хүрээнд бид “ESSAYS TO INSPIRE” номыг гаргасан юм. Энэхүү ном нь Америкийн шилдэг их, дээд сургуулиудад тэнцэн орсон 35 монгол сурагчийн өргөдөлдөө бичсэн 45 эсээний цуглуулга юм.

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэн суралцсан эдгээр залуусын туршлагат түүхээр ирээдүйн залууст урам өгч, зоригжуулах нь энэ номын эрхэм зорилго.

Бүх эсээ хэрхэн сайн эсээ болсон бэ гэдэг анализуудтай бөгөөд эсээ бичсэн хүн тус бүрийн өгсөн зөвөлгөөнүүд багтсан. Жишээлбэл, улсын сургуулиас анх удаа Harvard-ын их сургуульд тэнцсэн Э.Нарангаравын эсээ багтсан байгаа.

Хамгийн гол нь номны бүх борлуулалтын ашиг БИ ЧАДНА! тэтгэлгийн санд цугларах бөгөөд энэхүү сан нь хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийн сургалтын төлбөр, төслийн санхүүжилт гэх мэт хэрэгцээнд зориулагдахаараа онцлог.