Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

"ҮАБЗ-д утааны асуудлаар шаардах бичиг өгөх гэсэн боловч авах хүн алга"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны зүүн хаалганы орчимд жагсаал хийлээ.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл "Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг /ҮАБЗ/ утааны асуудлаар хуралдуулмаар байна. Энэ тухай шаардах бичгийг ҮАБЗ-ийн гурван гишүүнд өгөх гэсэн боловч гарч ирж авах хүн алга. Ийм эмгэнэлтэй төрд бид сүү өргөж амьдардаг юм байна.

Монгол инженер, эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсож утааг зайлуулахаас биш Турк зуух ирээд энэ асуудлыг шийдэхгүй.

4 сая хүн амтай Хөх хот утааг зайлуулж чадсан. Тэгэхэд 1.3 сая хүн амтай хотод утаа хэцүү болчихлоо" хэмээн ярилаа.

Тэрбээр шаардлагаа уншиж танилцуулав:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн дарга танаа

Хүсэлт хүргүүлэх нь:

Гамшгийн хэмжээнд хүрсэн Нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай асуудлыг хэлэлцэж дорвитой арга хэмжээ авна уу?

Монгол эрдэмтэд, шинжлэх ухаанчид, инженерүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар зохих шийдэлд хүрч нийслэлчүүдийн тулгамдсан асуудлыг эерэгээр шийд.

Фото

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг