Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Экспортын Үйлдвэр – Үндэсний шилдэг хөрөнгө оруулагчаар тодорлоо – Энтрепренер 2018

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 24
Сурталчилгаа

МҮХАҮТ-с зохион байгуулдаг “Энтрепренер-2018” оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрөгч 12-р сарын 21-нд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч номинацид Очир Дагинас ХХК-н Экспортын үйлдвэр шалгарсан байна. Олон шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдээс улс орны эдийн засгийг солонгоруулах, валютын дотогшоо урсгалыг нэмэгдүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой учраас ийнхүү Очир Дагинас ХХК-н Экспортын үйлдвэр шалгарсан байна.

 

Тус үйлдвэр нь ашиглалтад ороод удаагүй боловч экспортын нийлүүлэлтээ хэдийнээ эхлээд байгаа бөгөөд одоогоор БНХАУ, БНСУ руу экспортын ачилтууд хийгдээд байна. Мөн тус компани БНХАУ-н зах зээлд тусгайлан зориулж 100% махаар үйлдвэрлэсэн Талын Домог брэндээ тус зах зээлд танилцуулаад удаагүй байгаа бөгөөд уг брэндийн хиам нь 1 кг нь 178.000 төгрөгөөр Хятадын зах зээлд борлуулагдаж байна.

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.