Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны үеэр хулгайлагдсан 107 жилийн настай “Догшин Иван”-ы хөргийг АНУ-аас Украинд шилжүүлнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Украины музейгээс хулгайлагдсан 107 жилийн настай “Догшин Иван”-ы хөргийг АНУ-аас буцааж өгөхөөр болжээ.

1941 он хүртэл Михайл Панины уг бүтээл Украины Днипро (Днепропетровск гэгдэж байсан) хотын музейд хадгалагдах байсныг АНУ-ын прокурорууд өнгөрсөн долоо хоногт тогтоожээ.

Нацистуудын хулгайлсан энэхүү бүтээлийг 1962 онд Америкийн нэгэн гэр бүл Коннектикутын Рижфельд хотод байр худалдаж авахдаа хамт өвлөн авсан байна.

Байрны өмнөх эзэн нь 1946 онд Швейцараас АНУ-д цагаачилсан хүн байжээ.

Байрыг зурагтай нь хамт 1986 онд худалдаж авсан хүн 2017 онд “Догшин Иван”-ыг дуудлага худалдаагаар зарах гэсэн байна. Дуудлага худалдааны зар сурталчилгаанаас мэдээлэл авсан Днипро хотын музей үзмэрээ буцааж авахаар шүүхэд ханджээ.

Улмаар Холбооны Мөрдөх Товчоо зургийг хураан авч, жинхэнэ эзэнд нь өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан байна. “Опричнинагийн өмнө Догшин Иван нууцаар явж байгаа нь” гэсэн бүтэн нэртэй уг бүтээлд Догшин Иван хаан үнэнч дагуулуудын хамт Кремлийн хаалгаар гарч явсан 16 дугаар зууны үйл явдлыг дүрсэлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty