2019/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оны шилдэг тамирчнаар М.Нандинцэцэг тодорлоо

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 24
Үндэсний шуудан

Монголын үндэсний олимпын хорооноос жил бүр оны шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2018” арга хэмжээ боллоо. 2002 оноос хойш өнөөг хүртэл “Бөртэ чоно”-ын эзнийг тодруулж ирсэн бөгөөд анхны шагналын эзнээр дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байв.

17 дахь удаагийн “Бөртэ чоно” ёслолд уламжлал ёсоор оны шилдэг эрэгтэй болон эмэгтэй тамирчин, спорт тоглоомын багийг спортын сэтгүүлчдийн «саналаар тодруулсан. Харин бусад шагналыг МҮОХ-ноос томилогдсон ажлын хэсэг шалгаруулсан аж. Энэ жилээс анх удаа спортын шилдэг сэтгүүлч тодруулсан бөгөөд анхны шагналын эзэн нь “ETV” телевизийн спортын сэтгүүлч, чөлөөт бөх, жүдогийн тайлбарлагч С.Шижирбат байлаа.

Спортын оны шилдгүүдээс онцлох нь аав, охин хоёрын амжилт байлаа. Азийн наадмаас алт, хүрэл медаль хүртсэн буудлагын олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон бол түүний аав Ж.Ганхуяг шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн.

Эмэгтэй шилдгээр Азийн наадмын алт, хүрэл медаль хүртсэн Г.Нандинзаяагийн хамт ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, олимпын төрлийн дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болсон О.Насанбурмаа, боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль хүртсэн М.Нандинцэцэг нар “Бөртэ чоно 2018”-ын эзэн боллоо.

Харин оны шилдэг эрэгтэй тамирчнаар Азийн наадмаас алтан медаль хүртсэн боксчин Э.Цэндбаатар, жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр, шилдгийн шилдэг тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас хүрэл, "Мастерс” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Л.Отгонбаатар тодорлоо.

Сэтгүүлчдийн саналаар хамгийн олон оноо авсан тамирчинд шилжин явах цомыг өгдөг уламжлалтай. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа гардаж авч байсан бол энэ жил 119 оноогоор тэргүүлсэн боксчин М.Нандинцэцэгт уг цом шилжлээ. Харин мөсний хоккейчид шилдэг багаар шалгарсан нь тэдэнд маш том урам өгсөн үйл явдал болсон. Хэдийгээр амжилтаараа сагсан бөмбөгийн ЗхЗ-ын залуус хоккейчдоос илүү байсан ч спортын сэтгүүлчдийн олонх хоккейн багт урам өгөх үүднээс саналаа өгсөн бололтой.

“Үхлийн” гэх тодотголтой К2 оргилд авирсан Б.Гангаамаа гавьяат шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшсэн ч шагналын гадна үлдсэндээ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан бухимдлаа илэрхийлсэн бол дэлхийн аваргын таван медальт Г.Угалзцэцэг ч сэтгэл дундуур “Бөртэ чоно”-ыг орхив. Энэ жилийн шилдэгт эмэгтэйчүүдээс Г.Угалзцэцэгийг, мөн олимпиадаас түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртсэн шатрын эрэгтэй багийг нэр дэвшүүлээгүй.

Дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэн Т.Түвшинтулга, Д.Сумъяа, Б.Шоовдор нар Азийн наадмын аваргуудад жин даруулсан бол ЗхЗ-ынхан шагналгүй хоцорсондоо гомджээ. 17 дахь удаагийн “Бөртэ чоно” ёслолыг гардан зохион байгуулсан Монголын үндэсний олимпын хороо болон шилдэг тамирчин, багийг тодруулсан спортын сэтгүүлчид спорт сонирхогчид болон мэргэжилтнүүдийн шүүмжлэлийн бай болсныг төгсгөлд нь цохон тэмдэглэе.

Ямартай ч 2018 оны спортын шилдгүүдээ тодрууллаа. Боксчид энэ удаагийн наадмын шилжин явах цомыг өвөртөлсөн нь том баяр бөгөөд бас олимпын өмнөх хариуцлагатай жилийн том даалгавар болж байна. Ингээд шилдгүүдийг танилцуулъя.

2018 ОНЫ ШИЛДГҮҮД

Олимпын зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпын зөвлөл 

Арга зүйч: Ж.Даваасүрэн-ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпын зөвлөлийн арга зүйч Сэтгүүлч: С.Шижирбат “ETV" телевизийн спортын сэтгүүлч Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим'' клуб Шүүгч: Т.Энхцэцэг (жүдо)

Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо 

Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо 

Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо 

Олимпын бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо 

Олимпын төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо 

Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан 

Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан (бокс)

Залуу тамирчин: Л.Сосорбарам (жүдо бөх)

Дасгалжуулагч: Ж.Ганхуяг (буудлага), С.Эрдэнэ-Очир (хөлбөмбөг), А.Мэргэн (шайбтай хоккей)

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан (чөлөөт бөх)

БАГ:

  • Шайбтай хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаараа олонхын санал авч шилдэг багаар тодорлоо.

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Ө.Дүүрэнбаяр (Жүдо, ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль)
  • Э.Цэндбаатар (Бокс, Азийн наадмын аварга)

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Г.Нандинзаяа (Буудлага, Азийн наадмын алт, хүрэл медаль)
  • О.Насанбурмаа (Чөлөөт бөх, ДАШТ-ий мөнгөн медаль)

ШИЛДГИЙН ШИЛДЭГ:

  • Л.Отгонбаатар (Жүдо, ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгө, “Мастерс"-ий мөнгө) -114 оноо
  • М.Нандинцэцэг- (Бокс, ДАШТ-ий хүрэл медаль)- 119 оноогоор тус тус боллоо.
x