Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банкны "Од ажилтан" Porsche загварын автомашинаа гардан авлаа

ikon.mn
2018 оны 12 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Голомт банкны "Амжилтын баяр" өчигдөр болж, уламжлал ёсоор ажил үйлсээрээ банкиндаа төдийгүй салбартаа тэргүүлэх үр дүн гаргаж ажилласан шилдгүүдээ шалгаруулсан юм.

"Амжилтын баяр" эхлэхийн өмнө Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг өөрийн фэйсбүүк хуудастаа "Голомт банкны шилдгүүд дотроос 2018 оны хамгийн супер нэг ажилтандаа онцгой шагнал өгдөг уламжлалтай бөгөөд энэ жил Porsche автомашин өгнө" хэмээн бичсэн байсан юм. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр "Үнэхээр Порше автомашин өгөх гэж байгаа хэрэг үү, үнэн юм болов уу" гэх сэтгэгдэл хөвөрч эхэлсэн билээ. Тиймээс сэтгvvлч миний бие өөрийн нүдээр очиж харахаар Голомт банкны "Амжилтын баяр" зохион байгуулагдаж буй Crocus Event Hall-ыг зорив. Тус газарт тусгайлан зассан тайзанд час улаан өнгийн Porsche Cayman автомашиныг байрлуулсан байлаа.

Удалгүй банкны удирдлагууд машины дэргэд ирж зогсон, дуу чимээ ихтэй хөгжилдөх залуус 2018 онд Голомт банкны 2,000 гаруй ажилтан дундаас өөрийн ажлын үр дүнгээрээ тэргүүлж “Од ажилтан"-аар шалгарсан Нөөцийн удирдлагын газрын Ахлах дилер Гочоогийн Мөнх-Эрдэнийг дагуулан гарч ирлээ.

Ингээд Голомт банк амалсандаа хүрч, Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг 2018 оны "Од ажилтан" Г.Мөнх-Эрдэнэд улаан өнгийн Porsche Cayman автомашины түлхүүрийг гардуулан, хамт олон нь халуун баяр хүргэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Голомт банкны 2018 оны “Од ажилтан" Г.Мөнх-Эрдэнэ  “Өнгөрсөн жил би “Од ажилтан" болохын төлөө зүтгэсэн ч хараахан чадаагүй. Энэ жил өөртөө дүгнэлт хийж, үргэлжлүүлэн зүтгэсэн маань амжилтанд хүргэлээ.

Энэ мөчид хамт олондоо талархал илэрхийлмээр байна” хэмээсэн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.