Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын технологийн компани Ази тивийн хамгийн том фото зургийг буулгажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын Jinkun Tech (BigPixel Technology Corporation) компани Шанхай хотын Oriental Pearl цамхагийн орой дээрээс нэгэн аварга том фото зургийг буулгажээ.

Панорам хэлбэртэй зургийн цэгийн хэмжээ нь 195 гигапиксель. Өнөөдрийн гар утасны камер ихэвчлэн 12 мегапиксель хэмжээтэй байдаг. Энэ нь зургийг 12 сая цэгээр дүрсэлдэг гэсэн үг юм. Харин дээрх зургийн хувьд гигапиксель буюу тэрбум цэгээр хэмжигдэх ажээ.

Аварга гэрэл зураг нь дэлхийд гуравдугаарт орох том, Ази тивд хамгийн томд тооцогдож байна. Олон хэсэг зургийг эвлүүлж 360 хэмийн дүрслэлийг бүтээхэд хэдэн сарыг зарцуулсан гэнэ.

Зургийг томруулж, ойртуулахад маш хол зайд байгаа хүмүүсийн царай тодорч харагдаж байгаа нь гайхмаар юм.

Ази тивд буулгасан хамгийн том фото зургийг энэ холбоосоор үзэж сонирхоорой. Одоогоор зургийг 8 сая гаруй хүн үзээд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Tech Insider