Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо

ikon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагаа 18 дахь жилдээ өнөөдөр боллоо.

  1. “Шилдэг тамирчин хүүхэд” БЗД-ийн Тэргүүний 111 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн
  2. “Шилдэг авьяаслаг хүүхэд” БЗД-ийн 92 дугаар сургуулийн 3в ангийн сурагч Б.Соёл
  3. “Шилдэг бүтээлч хүүхэд” ХУД-ийн 18 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Бум-Эрдэнэ
  4. “Шилдэг оюунлаг хүүхэд” Багануур дүүргийн Сод сургуулийн 9а ангийн сурагч Х.Маргад
  5. “Шилдэг манлайлагч хүүхэд” СБД-ийн 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч А.Аззая

Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах нэгдүгээр шатанд 360 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Үүнээс 45 хүүхдийг шалгаруулан хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлүүдээс шалгаруулалт хийн дээрх таван хүүхдийг шилдгээр тодруулжээ.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой юм.