Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Украины парламентад гарсан нударган зодоон

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Украины парламентын танхимд ширүүн зодоон гарсны улмаас чуулган завсарлахад хүрсэн байна.

Парламентын индэрт хэн нэг нь улс төрч, олигарх Виктор Медведчукийг “Путины тагнуул!” гэж бичсэн хуудсыг нааж тогтоогоод байжээ.

Эхлээд Сөрөг хүчний блокын Нестор Шуфрич зурагт хуудсыг буулгаж авсан бол дараа нь Ардын Фронт намын гишүүд түүн рүү довтолж, хуудсыг буцааж тогтоосон байна.

Энэ хооронд талуудын дэмжигчдийг хамарсан мөргөлдөөн үүссэн юм.

Улс төрч Медведчук нь “Украины Сонголт” нэртэй байгууллагыг тэргүүлдэг бөгөөд тус байгууллагыг Кремлийн талыг дэмжигч гэж олон хүн үздэг.

Медведчук өмнө нь Москва-Киевийн хооронд олзны хүмүүс солилцох ажлыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж байжээ.

Украины парламент болох Дээд Радад сүүлийн жилүүдэд хэд хэдэн том зодоон гараад байгаа билээ.

Эх сурвалж: NBC News