Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Вэйсел Акчай Монголоос явжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эмпати” сургуулиудын захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос явсан талаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн өнгөрсөн Баасан гарагт мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш” гээд Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч Прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан бөгөөд түүнийг Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсныг хэлсэн юм. 

Вэйсэл Акчайг 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан талаар бид тухайн үед сурвалжлан, мэдээлж байсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан нь ийнхүү цуцлагджээ. 

Монгол Улс дахь “Эмпати” сургуулиуд буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулиуд нь Монголд, тэр дундаа орон нутагт байгуулагдан, олон улсын боловсрол олгож эхэлсэн хамгийн анхны хувийн сургууль бөгөөд захирал Вэйсел Акчай нь 1994 онд манай улсад ирснээсээ хойш Монголын боловсролын салбарт тасралтгүй 24 жил ажилласан юм байна.