Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Ёс журамтай хүнийхээ хувьд хэзээ нэг өдөр би гэрлэнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчийн оны эцэст зохион байгуулдаг хэвлэлийн хурал 14 дэх удаагаа өчигдөр орой Москвад болж өнгөрлөө. Энэ үеэр Владимир Путин гадаад, дотоодын 1,700 гаруй сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Ингээд түүний хэлсэн зарим онцлог үгнүүдээс түүвэрлэн хүргэж байна.

 

Дэлхийг захирах хүслийн тухай

“Дэлхийг захирахыг хүсэж байгаа хүмүүс хаана төвлөрч байгааг бид бүгд сайн мэднэ. Лав Москвад биш”

 

ЗХУ-ыг дахин байгуулах тухай

“Социализмыг Орост дахин сэргээх ямар ч боломж байхгүй”

 

Хоригийн ач тусын тухай

“Манай эдийн засаг хоригт дасан зохицож байна. Мэдээж сөрөг нөлөө бий. Гэхдээ бас сайн талууд ч байгаа. Нэг үгээр хэлбэл хориг бидний тархины ашиглалтыг нэмэгдүүлсэн”

 

Керчийн хоолойн сөргөлдөөний талаар

“Порошенко өөрийн рэйтингийг өсгөхийн тулд Украинчуудыг Керчийн хоолой руу алуулахаар илгээсэн”

 

Рэп хөгжмийг хянах асуудлаар

“Бүдүүлэг үг хэллэг ашиглах, хар тамхийг алдаршуулах нь сайн зүйл биш. Энэ бүхэн нийгмийг доройтуулна”

 

Цөмийн зэвсгийг хориглох гэрээний талаар

“Бид шинэ зэвсэгтэй болохоос өөр аргагүй болсон. Энэ бол хүчний тэнцвэрийг хадгалах л асуудал. Тиймээс тэд биднийг илүү боллоо гэж гонгинох хэрэггүй. Бид илүү болоогүй, бид тэнцвэрийг хадгалж байна, бид аюулгүй байдлаа хангаж байна”

 

2018 оны хамгийн их сэтгэл хөдөлгөсөн агшнууд

“Хоёр үйл явдал байна. Нэг нь ерөнхийлөгчийн сонгууль, нөгөө нь хөлбөмбөгийн ДАШТ!”

 

Дахин гэрлэх эсэх тухай

“Ёс журамтай хүнийхээ хувьд би хэзээ нэг өдөр гэрлэх болно”

 

Эх сурвалж: Russia Today