Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Афганистанд байгаа цэргийнхээ талыг гаргахаар төлөвлөж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд байрлаж буй цэргийнхээ бараг талыг буюу 7,000 гаруй алба хаагчийг буцаан татахаар бэлдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Хэрвээ дээрх мэдээлэл батлагдвал бараг 20 шахуу жил үргэлжилж байгаа Афганистаны цэргийн ажиллагаанд томоохон эргэлт гарах юм. Яг одоогийн байдлаар АНУ-ын 14,000 орчим цэрэг энэ улсад байрладаг.

Хоёр хоногийн өмнө Дональд Трамп Исламын улс бүлэглэл ялагдсаныг зарлаж, Сириэс цэргээ гаргах тушаал өгсөн.

Түүний энэхүү гэнэтийн шийдвэрээс болж Пентагоны тэргүүн албан тушаалаасаа огцрохоор болсон байна. Афган дахь АНУ-ын цэргийн командлагч, генерал Жозеф Данхоф энэхүү дайныг “төгсгөлгүй” үргэлжлэх шүдний өвчин болоод байгааг хэлж байв.

Энэ он гарсаар Афганистанд АНУ-ын 14 цэргийн алба хаагч амиа алдсанаас 6 нь сүүлийн хоёр сард алагдсан юм. Тиймээс хохирлын хувьд ч өндөр байгаа.

АНУ-ын цэрэг Афганы засгийн газрын армид сургалт, тусламж үзүүлэхийн хажуугаар Исламын улс, Аль Кайда зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард Дональд Трампын тушаалаар нэмэлт 3,000 цэргийг Афганистанд илгээж байв.

 

Эх сурвалж: Business Insider