Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эх, хүүхдийг хотын ойролцоо амралтын газарт 5 хоног амраах саналыг Засгийн газар дэмжихгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болох гэж байна. Өнөөдрийн хурлаар утааны голомтод байгаа эх, хүүхдийг улсын зардлаар эрүүл агаарт амраах асуудлыг эцэслэн шийднэ гэж байсан юм. Гэвч энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаж, хэлэлцэх асуудлаас хасжээ.

Энэ талаар "Эх, хүүхдийг хотын ойролцоо амралтын газарт 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан" хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа бичжээ.

Утааны эсрэг ээж, аавуудын холбоо утааны голомт дунд байгаа жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдээс амьжиргааны түвшин доогуур айлын ээж, хүүхдүүдийг утааны улиралд нэг удаа ч болов цэвэр агаарт сувилалд байлгах ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдуудад тавьсан. 

НХХЯ судалгааг хийснээр Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байсан юм.