Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Дональдын ЗӨВ!

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн төгсгөлд хийдэг хэвлэлийн хурал дээрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сириэс цэргээ гаргах болсон АНУ-ын шийдвэрийг сайшаасан байна.

Ингэхдээ тэр АНУ-ын ерөнхийлөгчийг дотночлон “Дональдын зөв!” гэж хэлсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татжээ. “Би АНУ-ын ерөнхийлөгчтэй санал нэг байна. Бид терроризмтай тэмцэх үйлсэд том дэвшил гаргаж, Сирийн газар нутгаас Исламын улс бүлэглэлийг зайлуулсан” гэж тэр хэлсэн байна.

Путин цааш нь хэлэхдээ “Энэ бол Орос, АНУ, Европ, Азийн орнуудад бүгдэд нь том аюул байсан. Дональдын зөв, би түүнтэй санал нэг байгаа” гэж хариулжээ.

Тэр бас Вашингтоны энэ алхам нь Сирид улс төрийн яриа хэлэлцээр эхлүүлэхэд чухал түлхэц үзүүлж байгааг онцолсон байна. Путин АНУ-ын цэрэг анхнаасаа хууль бусаар Сирийн нутагт байрласныг энэ үеэр дахин сануулсан юм.

Тэрээр ОХУ-ын цэргийн ажиллагааг 2015 онд Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын хүсэлтээр эхэлсэн гээд харин АНУ-ын цэрэг засгийн газрынх нь зөвшөөрөлгүй, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн мандатгүйгээр байлдааны ажиллагаанд оролцож эхэлсэн гэжээ.

Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Цагаан ордны эзэн хэлсэндээ хүрэх эсэхэд эргэлзэж байгаагаа нуугаагүй юм. “АНУ-ын цэрэг Афганистанд 17 жил байрлаж байна. Тэд жил бүр л цэргээ гаргана гэдэг” гэж Путин сануулжээ.

 

Эх сурвалж: Associated Press