Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN

Богд хааны ордон музейд

09:00 цагт Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

10:00 цагт Хүний эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачиллын дагуу тооцоолон гаргасан талаар мэдээлэл хийнэ.

Ашигт малтмал газрын тосны газарт

10:00 цагт "Уурхайчин эмэгтэйчүүд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Улаанбаатар чуулгын байранд

10:00 цагт Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцуулна.

“Туушин” зочид буудалд

11:00 цагт "Тархины харвалт ба зүрхний шигдээс төсөл”-ийн таван жилийн тайланг танилцуулна.

ЭМЯ-нд

11:00 цагт Шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас "Онон мөрөн" хөдөлгөөн, Онон голын сав дагуу долоон сумын иргэдийн төлөөлөл "Онон мөрөнд аюул нүүрлэлээ" сэдвээр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын хурлын танхимд

14:00 цагаас  “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” хэлэлцүүлэг болно.

Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд

14:00 цагаас “ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж” арга хэмжээ болно.

МҮХАҮТ-ын Их танхимд

17:00 цагаас Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулах "Энтрепренер-2018" ёслол болно.