Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын даргыг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас "УБТЗ" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хэлэлцээд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах шийдвэр гаргажээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/:

Нийслэлийн прокурорын газраас Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Эрүүгийн хэргийг:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Жигжиднямааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт "Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт" Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, МУ-н хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлсэнийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 
Тамгын газар