Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"5 тэрбум төгрөгийг шийдчихвэл утааны голомтод амьдарч буй эх, хүүхдийг эрүүл агаарт 5 хоног амраана"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос тусгаарлаж, хотын ойролцоох амралтын газруудад амраах тухай асуудлыг ирэх Баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болж байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Эхний ээлжинд таван тэрбэм төгрөг шийдчихвэл утааны оргил үед буюу арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл утааны голомтод амьдарч буй жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг хотын ойролцоох амралтын газруудад дунджаар тав хоног амраах боломжтой гэж тооцож байна" гэсэн юм. 

Үүнээс нэг тэрбум төгрөгийг нь ЭМД-ын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргах боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд өнөөдөр Сангийн яам болон Эрүүл мэндийн яамтай хэлэлцэж, саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар оруулах юм байна.

Утааны голомт бүхий дөрвөн бүсийг уг шийдвэрт хамааруулахаар төлөвлөж байгаа аж. Урьдчилсан тооцоогоор Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргүүдийн хамгийн их утаатай бүсэд 50 мянган хүүхэд амьдарч байна гэсэн тооцоо гаргажээ. Жирэмсэн ээжүүд, хүүхдүүдийн тоог эцэслэн гаргахаас гадна хотын ойролцоох амралтын газруудын үйл ажиллагаа явуулж буй эсэх, тоо зэргийг нарийвчлан гаргах шаардлагатай байгааг мөн дурдлаа.