Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Скаймедиа корпораци Испаний МИРАДА компанийг онлайн ТВ үйлчилгээний платформ нийлүүлэгчээр сонголоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

СКАЙмедиа Корпораци Тоон ТВ, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдэд цогц програм хангамж нийлүүлэгч Испанийн “Мирада” компанитай албан ёсны гэрээ үзэглэж, тус компаний олон дэлгэцэд зориулсан шилдэг шийдэл бүхий OTT платформд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхээр боллоо.

Лондон хотод төвтэй Испаний “Мирада” компани нь Телевиза, Телефоника, Скай, Виржин Медиа, БиБиСи, АйТиВи, Франц Телеком зэрэг дэлхийн томоохон операторуудын албан ёсны түнш бөгөөд  бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүд нь хамгийн сүүлийн үеийн технологийн боломжуудыг агуулсан, уян хатан, зах зээлд шуурхай нэвтрүүлэх боломжтойгоороо хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг.

Монголоос төдийгүй Азиас анхны түнш нь болж буй СКАЙмедиа Корпорацитай хамтран ажиллах болсон талаар “Мирада” компаний гүйцэтгэх захирал, Хосе Луйс Васкуез хэлэхдээ: 

Мирадагийн хувьд энэхүү платформ нь олон дэлгэцэд зориулсан шийдлийг Ази тивийн хэмжээнд анх удаа бүрэн хэрэгжүүлэн, хэрэглэгчийн үйлчилгээнд ашигласан тохиолдол болох юм. Тэргүүлэх IPTV үйлчилгээ үзүүлэгч СКАЙмедиан сүлжээгээр дамжуулан цогц шийдлийг хүргэх чадвар, чадавхиа бүс нутагт батлан харуулах боломж бий боллоо. Бид шинээр гэрээ байгуулснаа зарлаж буйдаа маш таатай байна, мөн бид Скайтел-тай урт хугацаанд үр ашигтайгаар хамтран ажиллаж, үр дүн болон амжилт гаргах хүлээлттэй байна.” хэмээн тэмдэглэлээ.

“СКАЙмедиа Корпораци” ХХК технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, дэлхий нийтийн хэрэглээ болж буй ололтуудыг МОНГОЛ хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэн, салбартаа бодит өрсөлдөөн, хэрэглэгчдэдээ илүү таатай үйлчилгээг хямд үнээр хүргэж, өдрөөс өдөрт шинэчлэгдэн сайжирсаар байна.

СКАЙмедиа Корпораци нь 2018 онд HBO HD, HBO Signature, HBO Family, HBO HITS болон BBC News, BBC Earth тэргүүтэй дэлхийн шилдэг кино, мэдээ, энтертайнмент сувгуудыг шинээр нэмж,  Холливүүдийн Их Таван студи болох Columbia Pictures, Paramount Pictures, Warner Bros, Fox, Universal Pictures –студиудтэй албан ёсны гэрээ байгуулан шилдэг кино контентүүд болон дэлхий дахинаа сая сая шүтэн бишрэгчтэй алдарт “Game of thrones” ,“True Detective” ,”Ballers”цувралыг зөвхөн СКАЙмедиа Видео Сангаас дуу, дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалт, албан ёсны эрхтэйгээр үзэх боломжийг нээсэн билээ.

2018 оны Дэлхийн хөлбөмбөгийн АШТ-ний үеэр хэрэглэгчдэдээ хүргэсэн  “SkyGO” үйлчилгээ шинэчлэгдэж тун удахгүй СКАЙтел болон бүх үүрэн холбооны хэрэглэгчид гар утас, компьютер, таблетаасаа хүссэн үедээ кино контентоо үзэх  боломжтой дэлхийн түвшний шилдэг шийдэлтэйгээр та бүхэнд тун удахгүй  хүрэх болно.

Бид цаашид ч салбартаа шинэчлэл өөрчлөлтийг өнгөлөн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

СКАЙТЕЛ ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.