Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: УИХ-ыг ёс зүйн чадамжгүй хэмээн үзэж, нэн даруй тараах тэмцлийг эхлүүлье

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/587630875008062/

Тэрбээр "Монголчууд бид бол арга ухаан, эр зориг, эв нэгдлээрээ үнэт зүйлээ хамгаалж, нэг сэтгэлээр зүтгэх цаг ирээд байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлж, нам нь мафижсан бүлэглэл болж, иргэдийн итгэлийг алдаж байна.

УИХ-ыг ёс зүйн чадамжгүй хэмээн үзэж, нэн даруй тараах тэмцлийг эхлүүлье. Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх үйл явцыг зогсоох хэрэгтэй байна. Үүний тулд сэтгэл санаа, хүч чадлаа нэгтгэн гурван зүйлийг хийх шаардлагатайг би өнөөдөр зарлая.

Нэгдүгээрт, шударга ёсыг сэргээн тогтооё 
Хоёрдугаарт, газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё

Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, ард түмэнд халтай хуулийн засаглалыг халж, дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. 

Стратегийн ордуудаас орж ирдэг мөнгийг нэгтгэж, сан бий болгоё. Авлигачдын мөнгийг төр хурааж аваад гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалт хийцгээе.

Эх орныхоо төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг энэ тэмцэлд нэгдэхийг уриалж байна.

Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ сэтгэл дундуур байгаа. Учир нь АН Монголын нийгэмд бугшсан зүйлсийг арилгахад дорвитой ажиллахгүй байна. Бид дэндүү явцуу байна.

С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэсэн.

Харин 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байсан. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад л явж байх байсан.

Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна. Ялангуяа, өмнө нь байсан шуналтай улстөрчид өө!" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn