Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЖОЛООЧ НАРТ: Бензин идэлтэд нөлөөлөх зургаан гол шалтгаан

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 12 сарын 18
Cardoctor
Зураг зураг

Та машинаа удаан нормалдуулдаггүй, бөглөрдөггүй зэрэг жолоодлогод ямар нэгэн асуудал байхгүй үед идэлт их байвал доорх зургаан зүйл хамгийн их нөлөөлөх магадлалтай байдаг.

  1. Свечэ муудах - Хэмнэлт 0.5-3 литр Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд тогтмол сольж байх шаардлагатай.
  2. Холимгийн хаалтны бохирдол - хэмнэлт 0.2-1 литр Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг.
  3. Агаар шүүгч - Хэмнэлт 0.5-0.8 л Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг.
  4. Түлшний систем бохирдол - Хэмнэлт 20% Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай.
  5. Инжекторын бохирдол 0.5-1.5 литр Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.
  6. Дугуйн хийн даралт 4% Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Техникийн үйл ажиллагаа хэвийн ч таны жолоодлогоос хамаарч бензин идэлт нэмэгддэгийг мартаж болохгүй.

 

 

 

Зураг