Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянгад хүрчээ

ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 35.3 мянга бүртгэгдсэн ба үүнээс 24.2 мянга буюу 68.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна.

Үүний 11,381 нь эрэгтэй, 12,801 нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл 25-34 насны ажилгүй залуус дийлэнхийг нь эзэлж байгаа бөгөөд нийт 9,215 байгаа юм.

Харин үлдсэн 11.1 мянга буюу 31.4% хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд буй талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээлэв.