Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путиний зурагтай календарь борлуулалтаараа Японд тэргүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы Loft дэлгүүрийн сүлжээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн гэрэл зурагнууд бүхий ирэх оны календарь борлуулалтаараа тэргүүлж байгааг зарлажээ.

Шинэ он гарахад хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байхад Путиний зурагтай календарь борлуулалтаараа Япон даяар тэргүүлж, дэд байранд жүжигчин Кэй Танака, гутгаар байранд уран гулгалтын од Юзүрү Ханьюгийн зурагтай цагалбарууд удаалж байгаа гэнэ.

Японы SoraNews24 сайтад мэдээлснээр япончуудын зарим хэсэг нь хошигнол болгон худалдаж авч байгаа бол зарим нь үнэнээсээ 66 настай Путиний амьдралын хэв маягийг сонирхон авч байгаа гэж таамаглажээ.

Календарьт Владимир Путиний загасчилж, уул хаданд аялж, мөстэй цооногт орж байгаа зэрэг гэрэл зургууд багтсан байна.

Ер нь түүний зурагтай календарь Японд гүйлгээ сайтай байдаг. 2017 онд Японоос бэлэглэсэн Акита Ину үүлдрийн нохойтойгоо цасан дээр тоглож буй зурагтай, 2016 онд жүдо барилдаж байгаа зурагтай календариуд худалдаанд гарч байв.

Мөн хоёр орны хооронд маргаантай байдаг дөрвөн арлын асуудлыг шийдвэрлэхээр ерөнхий сайд Шинзо Абэтай дараалан хэлэлцээр хийж байгаагаас түүний нэр хүнд Японд өндөр байдаг гэсэн таамаг хэвлэлүүдэд бичигдэж байна.

 

Эх сурвалж: The Guardian