Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын дарга У.Хүрэлсүх шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн шатанд хүрэхээ гишүүд нь мэдэгдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-д үүсээд байгаа дотоод зөрчил төрийн үйл ажиллагааг тасалдахад хүргэж байгаа тул намын гишүүд дэмжигчид “Намаа цэгцлэх хөдөлгөөн” хэмээн зохион байгуулалтад орж,  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон намын Хяналтын ерөнхий хороонд гурван заалт бүхий шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Үүнд:

  1. МАН-ын дүрмийн 21.2-т заасны дагуу намын бага хурлыг яаралтай зарлан хуралдуулж, өнөөгийн үүсээд байгаа зөрчилдөөнтэй асуудлыг нам дотроо нээлттэй ярилцаж шийдвэрлэх;
  2. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар намын эв нэгдлийг хангах, намын өдөр тутмын ажлыг ёс зүйн өндөр түвшинд удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, улмаар олон нийтийг бухимдуулж буй ЖДҮХС-гийн зээл, элдэв тендерт өөрсдийн ашиг сонирхол нэгтэй хувийн компанийг ялуулах ажлыг зохион байгуулахад нэр холбогдсон нь намын гишүүд болон иргэдийн  дургүйцлийг ихээр хүргэж, намын нэр хүндийг унагасаар байна. Түүнчлэн МАН-д үүсээд буй хагарал тэмцлийг намжаах, ойлголцолд хүргэхийн төлөө ажиллах ёстой үндсэн чиг үүргээ умартан, намын гишүүд, дэмжигчдийн татвар хандиваас бүрдсэн хөрөнгө мөнгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд намынхаа гишүүдийг гутаан доромжлох, улмаар хагаралдуулах ажилд зарцуулж байгаа нь МАН-ын дүрмийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул сонгуульт албан тушаалаас нь нэн даруй огцруулах саналыг зарлан мэдээлж, бага хурлаар хэлэлцүүлэх;
  3. УИХ, Засгийн газрын түвшинд үүсээд буй хагарлыг дэвэргэж, нийгмийг талцуулан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цаашид түгээхгүй байхыг намын хариуцлагатай албан тушаалтнууд анхаарч, МАН-ын дүрмийг хэрэгжүүлж ажиллах гэжээ. 

 

 
Гэрэл зургйиг MPA.mn
 
Гэрэл зургйиг MPA.mn

Намын 200 гаруй мянган гишүүн, дэмжигчдээс гаргасан дээрх шаардлагад МАН-ын дарга У.Хүрэлсүх 24 цагийн дотор хариу ирүүлэхгүй бол улс төрийн тэмцлийн дараагийн шатанд хүрнэ гэдгээ анхаарууллаа. 

Мөн энэ үеэр МАН-ын жирийн гишүүд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахаа больсон, ажил амьдралтай нь ярина гэж сүрдүүлэх болсныг дурдаад цаашид хууль, намын дүрмийн хүрээнд намаа цэгцлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв.