Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Капитал” банкийг битүүмжлээгүй, шалгах шаардлагатай баримтуудыг хураан авжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Чингэлтэй дүүрэгт байрлах Капитал банкны төв байрыг АТГ-аас битүүмжлэн шалгаж байна” гэх мэдээлэл өнгөрөгч Баасан гарагт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. 

Энэ талаар албаны эх сурвалж “Капитал банкийг битүүмжлээгүй, үзлэг нэгжлэг хийж, шалгах шаардлагатай бичиг баримт хураан авсан” гэлээ.  

УИХ-ын гишүүн Б.Ундармаа тус банкийг эзэмшдэг болохоо ХАСХОМ-тээ дурдсан байдаг. Тэрбээр 2017 онд мөн өөрийн эзэмшлийн "Доктор МЭИК" ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөг зээлсэн талаарх баримтыг бид өмнө нь дэлгэсэн билээ. 

Тэгвэл хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн авсан зээлтэй холбогдуулан “Капитал” банкнаас энэхүү зээлтэй холбоотой баримтуудыг л шалгаж байгаа аж.