Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN

"Blue Sky"-ийн "Diamond" танхимд

09:30-13:00 цагт "Bloomberg Finance Forum" болно. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байранд 

11:00 цагт ШӨХТГ агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.  

Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сангийн Америкийн соёл-мэдээллийн төвд

Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран 17-20-ны өдөр Хүртээмжтэй “E-PUB” форматын цахим ном бүтээх чадавхыг бэхжүүлэх олон улсын сургалт зохион байгуулна. 

Налайх дүүргийн Соёлын төвд

11:00 цагт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлсэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. 

Дүнжингаравын Төрийн үйлчилгээний хэсэгт

11.00 цагаас Татварын ерөнхий газар бусад байгууллага хамтаар “Жишиг худалдааны төв” нээлт болно. 

MN мэдээллийн төвд

12:00 цагаас МАН-ын гишүүд дэмжигчид улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

ХЗДХЯ-ны 102 тоотод 

15.00 цагаас "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн Үндэсний зөвлөлийн хурал болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.