Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн улиралд эмнэлгүүдэд 850 ор нэмнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас  2018 оны өвлийн улиралтай холбогдуулан Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Үүнд:

Нийслэлийн 192 цэцэрлэгийн 5-аас доош насны 54,638 хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн уушгины хатгалгааны эсрэг буюу пневмококкийн халдварын эсрэг вакциныг нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, давхардсан тоогоор 64,200 гаруй хүүхдийг дархлаажуулсан ба хамралт дундажаар 93.4 хувьтай байна. Улсын хэмжээнд А, Д аминдэм, эрдсийн бэлдмэлийг 5 хүртэлх насны 390,000 хүүхдэд, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг бага насны 15.143 хүүхэд, 4.819 жирэмсэн эмэгтэйг хамруулан ажиллалаа.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1,827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн ажиллаж байна

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93,Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58,Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлсэн байна.

Мөн ханиад томууны ид үеэр сурагчдыг амрах зохицуулалтыг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 22 ноос хоёрдугаар сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм. 

Улаанбаатар хотын “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл  мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааны дүнгээс хархад уушгины хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж, Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж хүүхдүүд астма, бронхит өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд орж байгаа юм. 

РМ 2.5 тоосонцор нь хүний биед нэвтрэн, исэлдэлтийн болон үрэвслийн гаж урвал үзүүлдэг. Өөрт таарсан маскийг зааврын дагуу зөв хэрэглэхэд РМ 2.5 тоосонцороос 80 орчим хувь хамгаалдаг болохыг НҮБ-ын хүн амын сангаас  явуулсан судалгаагаар тогтоосон байна.   

Иймд Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэддээ агаарын бохирдол ихтэй үед амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэж хүүхдүүдээ болон өөрсдийгөө утаанаас төдийгүй ханиад томуугаас сэргийлэхийг уриалж байна.  

 

Эх сурвалж: ЭМЯ