Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр болох байсан Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол цуцлагдсан"

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төв талбайн сүлд модыг засаж дуусжээ. Уламжлал ёсоор өнөөдөр гэрлийг нь асаах ёслол хийхээр тогтсон байсан юм.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад "Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын үйл ажиллагаа цуцлагдсан. Гэрлийг нь асаасан байгаа" гэв.

"Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэх 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК зассан. Сүлд модны гэрэлтүүлгийг арванхоёрдугаар сарын 5-нд асаасан. Энэ жил сүлд модны гэрэл асаах ёслол хийхгүй.

2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд болно. Одоогоор хөтөлбөр батлагдаагүй байна" гэсэн мэдээллийг Нийслэлийн соёл урлагийн газрын урлагийн хэлтсийн дарга өглөө.

Өнгөрсөн жил “Сүлд модны гэрэл асаах” ёслол хийж  өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг төв талбайд цугласан олонд толилуулж байсан билээ.

Төв талбайн сүлд модыг 2008 онд шинээр авч байжээ.