Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018”-ийн шилдэг зургаан бүтээл

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN

Жил бүр зохион байгуулагддаг “Шинжлэх ухаан, технологи, инноваци” үзэсгэлэн энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатайгаар зохион байгуулагдлаа.

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018”-ийн үзэсгэлэнд оролцсон 120 байгууллагын 1,500 гаруй мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, технологиос “Шилдэг бүтээл”-ийг тодруулсан юм. 

Шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээмж өндөр чансааны үзүүлэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

Тэргүүн байрт

 

1. “Зусах буудайн нутагшсан дархан-160 сортыг тариалах технологи” /Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн доктор (Ph.D), профессор Я.Мягмарсүрэн зохиогчтой/шалгарлаа. Арвин ургацтайгаас гадна уураг, цавуулгийн агуулалт өндөр, хүчит буудайн стандартыг хангасан сортын төрөл.

ТАНИЛЦУУЛГА: “Зусах буудайн нутагшсан дархан-160 сортыг тариалах технологи”

Дэд байрт

 

2. “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей”. /Физик, технологийн хүрээлэнгийн доктор Г.Сэвжидсүрэн, доктор П.Алтанцог,  докторант Л.Сарантуяа нарын зохиогчтой/ Электродын материалыг лабораторийн нөхцөлд гаргаж авсан, бусад батарейн материалыг бодвол тогтвортой бүтэцтэй, цэнэгээ удаан хадгалах, ашиглагдах хугацаа урт. 

ТАНИЛЦУУЛГА: “Литийн ионы дахин цэнэглэгддэг товчин батарей”

3.“Дулаацуулгын автоматжуулагдсан их бүрдэл ЦЭМ-18М” /ШУТИС-ийн ЭХС-ийн захирал, доктор Ч.Мангалжалав зохиогчтой/. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг ХЦБ-18 маркийн цахилгаан халаагуураар хангах.

 

ТАНИЛЦУУЛГА: “Дулаацуулгын автоматжуулагдсан их бүрдэл ЦЭМ-18М”

 

Гутгаар байрт

 

4.“Палеонтологийн олдворыг засварлах”. /Палеонтологи, геологийн хүрээлэн/ Ховор олдворыг судалгаа, танин мэдэхүйн бүтээгдэхүүн болгох.

ТАНИЛЦУУЛГА: “Палеонтологийн олдворыг засварлах”

 

5.“Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи”. /Философийн хүрээлэнгийн доктор (ScD), профессор Ч.Ган-өлзий зохиогчтой/ Хүн, байгаль ба нийгэм эдийн засгийн шүтэн барилдахуй нь тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд байгаль, нийгмийн шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн ухааны холбоо, хамтын ажиллагааг ашиглахыг зааж байна. 

 

ТАНИЛЦУУЛГА: “Тогтвортой хөгжил: оюуны ертөнцийн философи”

6. “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи”. /Улсын гуравдугаар төв эмнэлгийн ЭШСХА эрхэлсэн орлогч дарга, доктор О.Батгэрэл зохиогчтой/ Тархины цүлхэнгийн хүнд эмгэгүүд болох аварга, ампул хэлбэрийн, олон тооны, хууларсан зэрэг цүлхэнгүүдийн мэс засал эмчилгээний асуудал маш их бэрхшээлтэй, хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Дээрх тохиолдолуудад шинэ төрлийн урсгал өөрчлөгч стент ашиглаж судсан дотроос нь мэс засал хийснээр гарч болох олон хүндрэлээс сэргийлж дээрх судасны эмгэгүүдийг бүрэн эмчилдэг.

 

ТАНИЛЦУУЛГА: “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх технологи”

 

Эх сурвалж: БСШУСЯ