Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-ийн талбайд Монголын өв соёл гайхагдлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын Твиттер хуудаснаас авав

NBA буюу АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн Бостон Селтикс болон Вашингтон Визардс багуудын тоглолтын эхний хагасын завсарлагаар Монголын бүжигчид үндэсний өв соёлоо сурталчилжээ.

"Mongolian Heritage Night" тоглолтыг АНУ дахь Элчин сайдын яам зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр тоглолтын турш хамт байснаа Твиттер хуудсандаа жиргэжээ.

Тоглолт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт эхэлжээ.