Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд гадаадын иргэн амь насаа алдсан нь үнэн гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд байрлаж байсан гадаадын иргэн амь насаа алдсан мэдээлэл гараад байгаа юм. Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж байна" гэсэн мэдээлэл өглөө. Амиа алдсан гадаадын иргэнийг өчигдөр өглөө буудлынх нь өрөөнөөс олсон байна. 

Зарим хэвлэлээр амь насаа алдсан хүн АНУ-ын тусгай ажилтан, 34 настай нэгэн байсан тухай мэдээлжээ. 

Энэ талаар зочид буудлын зүгээс цагдаагийн байгууллага шалгаж дуустал үйлчлүүлэгчийн мэдээлэл гаргах боломжгүй гэсэн хариу өглөө.