Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дараагийн дарга хэн болох вэ?

Б.Ану
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарган ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Шинэ Засаг дарга томилох хүртэл түүний үүргийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байна. 

 Энэ үед хэд хэдэн хүн хотын дараагийн даргад яригдаж байна. 

Үүнд хамгийн магадлал өндөр байгаа хүн нь одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайхан байгаа бол түүний араас Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанаа мөн яригдаж байгаа юм.

Мөн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал өмнө нь давхар ОТ-гийн ТУЗ-д байсан Б.Мөнхбаатар, одоо НИТХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэр ч яригдаж байна. 

Түүнчлэн  үүрэг гүйцэтгэгч хийж буй Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланг ч дэмжиж буй олон хүн байгааг эх сурвалж хэллээ. 

Юутай ч эхний ээлжинд чухам хэнийг хотын дарга болгохыг МАН дотроо шийдэж НИТХ-аар хэлэлцүүлэх учиртай. 

"Хэрэв нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргыг томилох тухай асуудал оруулж ирвэл НИТХ-ын ээлжит бус чуулганыг 15 хоногийн дотор хийж, шийдвэрлэх ёстой. Энэ хурлын товыг Тэргүүлэгчид гурав хоногийн өмнө зарлах дэгтэй" байдаг тухай НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба мэдээлж байв.