Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг

ikon.mn
2018 оны 12 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 265 тоот “Нэмэгдсэн өртгийн албан татварын татварын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулах тухай” тогтоолоор Татварын ерөнхий газрын дэргэд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгж байгуулагдсан билээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар хэлэлцэн батлаж 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр шийдвэрдэгдсэн.

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагааны хүрээнд  “Номин Холдинг” компани нь Татварын ерөнхий газартай хамтран системийн туршилтын ажлыг 2015 оны 12 дугаар сард эхлүүлж байсан.

Иргэдэд НӨАТ-ыг буцаан олгох “Номин холдинг”-ийн туршилтаас бизнес эрхлэгчдийг иргэд өөр өнцгөөс хардаг болсон. Учир нь худалдааны компаниудын үнэнд шингэсэн НӨАТ-ыг дэлгүүрүүд авчихдаг гэх бүдэг бадаг төсөөлөл иргэдэд байсан.

Монгол Улсын төсвийн орлогын 4/5-ийг татварын орлого, татварын орлогын 1/3-ийг НӨАТ бүрдүүлдэг. Энэ бол бага биш мөнгө юм. Татварын орлогын 1/3-ийг бүрдүүлж буй НӨАТ-н 20% буцаж иргэдэд очих ёстой. 

2016 онд “Номин Холдинг” компани НӨАТ-ын 18,6 сая баримт хэвлэж иргэдэд өгсөн ба тэднээс 4’549 иргэн азтан тодорсон байдаг.

Азтан тодруулаад байгаа нь иргэдийг НӨАТ-ын баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авдаг болгох гэсэн хөшүүрэг юм. Түүнээс сугалаа явуулах нь ашигтайдаа биш.

Монгол Улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын 206,9 сая и-баримт хэвлэж өгснөөс 89,81 сая нь буюу 43,4% нь баталгаажсан байна. Сугалааны ачаар баталгаажсан баримтын тоо жилээс жилд өссөөр байгаа ба 2017 онд 294,5 сая баримт хэвлэгдэж, 164,8 сая нь буюу 56,0% нь, 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 311,6 сая баримт хэвлэгдэж, 175,8 сая буюу 56,4% нь баталгаажжээ.

Харин “Номин Холдинг” компани 2017 онд 24,75 сая баримт хэвлэсэн бол 2018 оны эхний 3 улиралд 24,4 сая ширхэг баримт хэвлээд байна. 2018 онд “Номин Холдинг” компанийн хэвлэсэн ибаримт улсын хэмжээнд хэвлэсэн Иаримтын 7,8% болсон хэр нь баталгаажсан баримтын 13,9% болсон байна. Энэ хэрээр азтаны тоо ч харьцангуй өндөр ажээ. 2016 онд “Номин”-гоор үйлчлүүлж, баримтаа баталгаажуулсан иргэдийн 0.243% нь азтан болж байсан бол улсын дундаж 0,0022% байжээ. 2017 онд энэ харьцаа 0,035% ба 0,003%, харин 2018 оны эхний гурван улиралд 0,26% ба 0,0021% гэж гарчээ.

Ер нь НӨАТ-ын баримтын азтан шалгаруулж эхэлснээс хойш “Номин холдинг” компаниар үйлчлүүлэгчдээс 19’712 хүн азтан болсон байна. Тэднээс таван сая төгрөгийн азтан 4, дөрвөн сая төгрөгийн азтан 11, сая төгрөгийн азтан 52 тодорчээ. Ер нь улсын дунджаар нийт азтаны 90% нь 50,0 мянган төгрөгийн азтан болдог байна.

НӨАТ-ын баримтаар сар бүр 1-1.5 тэрбум төгрөгийн хонжворыг азтануудад олгодог юм байна. НӨАТ-ын азтан тодруулсан цагаас хойш нийт 20 шахам тэрбум төгрөгийг азтанууд авчээ. Өнгөрсөн хугацаанд 269’666 азтан тодорсон нь нийт идэвхтэй хэрэглэгчийн 38% буюу ойролцоогоор 4 хүн тутмын нэг нь азтан болсон байна.

Нөгөө талаас татварыг улсад шударгаар төвлөрүүлэх нь иргэдийг буцаан олголтонд хамрагдахад ба азтан болоход нөлөөлдөг нь дээр тоо баримтуудаас харагдана.

“Номин Холдинг” компани улсын жижиглэн худалдааны 2,0%-ийг хийдэг ч баталгаажсан баримтын 13,9%-ийг хэвлэсэн байна. Гол учир нь НӨАТ-ын баримтыг нь хүн бүрт заавал өгч байгаад л учир нь байна.

Азанд найдаж бус төлсөн НӨАТ-аа буцааж авахад ибаримтаа авах, бүртгүүлж баталгаажуулахын гол зорилго бий юм. 2018 онд Улсын төсөвт нэг их наяд төгрөгийн НӨАТ төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ч одоогийн байдлаар 1,5 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа юм. Энэ хэмжээгээр азтан тодрох, азтан болохгүй гэхэд төлсөн НӨАТ-аа буцааж авах нөхцөл бүрдэж байна.

2018 онд 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг 654 мянган иргэн авсан байна. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нэг хүн дунджаар 150 мянган төгрөгийн буцаан олголт авах урьдчилсан тооцоолол байна. Буцаан олголтын хэмжээг хоёр жилийн өмнөхтэй буюу 2017 оны I улиралтай харьцуулахад 3 дахин өссөн байна.

Аз гэдэг сохор, тэнэг хүнийг дайрч болдог, харин баримтаа өгдөг газрыг сонгож үйлчлүүлээд түүнийгээ баталгаажуулж чадсан хүн л ухаантай хүн юм.

 

Статисктик мэдээллийн эх сурвалж: “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ

А.Баянбат

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.