Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Гишүүдтэй холбоотой мэдээлэл хуулийн байгууллагаас ирсэн

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 12 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ талаар дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Ер нь ёс зүйн дэд хороог зайлшгүй хуралдуулах шаардлага байна уу. Гишүүдийн ирц дахиад л бүрдсэнгүй?

-Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасны дагуу асуудлыг хэлэлцэнэ. Манай дэд хороонд нэр бүхий иргэд, УИХ-ын гишүүдээс өргөдөл, гомдол ирсэн. Мөн ТББ-аас санал ирсэн. Энэ бүхнийг хэлэлцэж Ёс зүйн дэд хороо шийдвэрээ гаргана. Мөн бид Прокурорын байгууллага руу бичиг явуулж холбогдох хариуг нь авсан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй холбогдсон гишүүдтэй холбоотой асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирсэн. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор танилцуулна. Ёс зүйн дэд хорооны гишүүд ямар шийдвэр гаргахыг би урьдчилж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн. Мөн энэ асуудлыг ч хэлэлцэнэ.

-Ирц хүрэхгүй бол Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих асуудлыг УИХ-ын дарга хөндөн тавьсан. Тэгэх боломж бий юу?

-Ёс зүйн дэд хорооны гишүүдийг солих эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулж шийддэг. Энэ бол байнгын хорооны л асуудал.

-Ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх вэ?

-Энэ талаар надад тодорхой хэлэх зүйл алга. Холбогдох байгууллагуудаас албан бичиг явуулж мэдээлэл авсан. Ёс зүйн дэд хороо хууль сахиулах байгууллагын харьяаллын дагуу шалгаж байгаа хэргүүдэд давхар хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй.

Зураг