Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграм олны танил хүмүүст зориулсан шинэ нэмэлтийг туршиж эхлэв

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нэг тэрбум гаруй байнгын хэрэглэгчтэй Инстаграм нь шинэ нэмэлтүүд дээр ажиллаж эхэлсэн талаар гадны эх сурвалжууд мэдээлжээ.

Тодруулбал, Инстаграм нийгмийн сүлжээнд нөлөө үзүүлж буй алдартай, олны танил хүмүүст зориулсан Creator буюу "Бүтээгч" аккаунтуудыг туршиж эхлээд байна.

Олны танил, алдартай болон нийгмийн сүлжээнд нөлөө үзүүлж буй олон мянган дагагчтай хүмүүст зориулсан энэхүү нэмэлт нь шууд мессежийг илүү боловсронгуй болгосон бөгөөд ийм төрлийн аккаунтын эзэд тэдэнтэй хэн шууд холбогдож болох эсэхийг шийдэж, хянах боломжтой болжээ.

Мөн тэдний аккаунтад хэр их хүн хандаж, хэдэн хүн дагаж, дагахаа больсныг шууд хянах боломж олгож байгаа ба жирийн аккаунтуудаас илүү боловсронгуй болсон гэсэн үг юм.

Бүтээгч аккаунтууд нь нэг ёсондоо Твиттер болон Фэйсбүүк дээр байдаг баталгаажсан буюу "Verified" аккаунтын Инстаграм дахь шинэ хувилбар гэсэн үг юм.

Холливуд Репортерын мэдээлж буйгаар ирэх он гэхэд Инстаграмын ийм төрлийн олон аккаунт гарч ирэх бөгөөд одоогоор хэсэг бүлэг хүмүүст туршилтын байдлаар хэрэглүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: TheVerge