Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Хүн зодсон нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд ЭСЯ-ныхаа үүдэнд Монгол эмэгтэйг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Уг мэдээллийг зодуулсан гэх эмэгтэйн нөхөр бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхий сайдыг дагалдан өнөөдөр Япон руу айлчлахаар явсан бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан энэ асуудлын талаар тайлбар оруулсан байна.

Тэрбээр "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.

Олон нийтийн сүлжээнд тавьсан бичлэгт нөхөр нь "Бид хүүхдээ эмчлүүлэхээр дөрвөн сарын өмнө Энэтхэгт ирсэн. Нутаг буцах болсон чинь баахан асуудал тулгараад аргагүйдээд би хүүхдээ сахиж эмнэлэгт үлдээд, эхнэр маань ЭСЯ-руу явсан. Гэтэл Элчин сайд Ганболд эхнэрийн маань цээж, ходоод, сав руу нь өшиглөөд машиндаа суугаад явсан байна" хэмээн ярьсан бол эхнэр нь "Би сайдаа та надад туслаач ээ гээд машины хаалгыг онгойлготол шууд намайг өшиглөсөн. Өнөөдөр миний хүүхдэд хором мөч бүр үнэтэй байгаа учраас би ингээд явж байна. Сайдын намайг өшиглөж зодсоныг олон хүмүүс харсан. Элчин сайдын яамны гаднах камерт ч бичигдсэн байх ёстой" хэмээн ярьжээ.

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/otg.rtn/videos/546601162484481/