Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ.
Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс