“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Гунгаагийн Баясгаланг томилов.
Тэрбээр өчигдөр /2018.12.11/ компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцлээ. Цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын бизнес үнэлгээг хийж, санхүүгийн байдлыг сайжруулах, өр авлагыг бууруулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Г.Баясгалан нь ОХУ-ын Москвагийн их сургууль, БНЭУ-ын Делигийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, Хууль зүйн магистр зэрэгтэй.
2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК