Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо

ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геодезын загварыг ашиглаж эхэллээ.

Ингэснээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг  кадастрын зурагтай хослуулан боловсруулж, авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгож байгаа юм.

Мөн иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.